СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-15

БХБ-ын сайд ирэх өдрүүдэд дараах арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.08.15/ боллоо. 

Өнгөрсөн өдрүүдэд Хөшгийн хөндий дэхь Шинэ суурьшлын дэд бүтцийн ажлын нээлт, БНХАУ-ын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны хорооллын төслийн явцтай танилцсан ажил, мөн “Залуус-1” орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгавар шалгав.

Мөн ирэх өдрүүдэд дараах арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов. Үүнд:

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт болон Залуус-1, Солонго 1, 2, хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх, 2023 оны төсвийн төсөлд хөрөнгийг тусгахад холбогдох тооцооллыг хийж танилцуулах,

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг нэгтгэн танилцуулах,

Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажил хийгдээгүй үлдсэн аж ахуйн нэгжүүдэд магадлал хийгдээгүй шалтгааныг олж, төсөл бүрээр гаргаж танилцуулах,

Геодезийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах,

Геодезийн холбоо болон чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах,

Мянганы сорилтын сангийн төлөөлөлтэй уулзалт хийх, ус хангамжийн асуудлаар санал солилцож, ХСУХАҮЗЗөвлөл дээр 9 дүгээр сараас өмнө очиж ажиллан, үйл ажиллагааны талаар уулзалт хийж, чиглэл өгөх үүрэг даалгаварууд өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.