СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-15

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд энэ онд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах юм.

2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн борлуулалтын цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна.

Материал хүлээн авах хугацаа: 2022.08.15-ны 09:00 цагаас 2022.08.21-ны 18:00 цаг хүртэл.

Хан-Уул дүүргийн хувьд иргэдийнхээ хүсэлтийг 2022 оны 08 сарын 21-ний 18 цаг хүртэл хүлээн авах ажээ. 

Сонирхож буй иргэн та тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.