СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-15

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод ирж буй хүмүүс татвар төлдөг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм.

Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ:

-Монгол Улсын Засгаас газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Энэхүү бодлогыг үндсэндээ шийдэж чадаагүй асуудлуудаа зоригтой шийдэх хөтөлбөр гэж ойлгож болно. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын нэгээхэн хэсэг нь “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” бөгөөд энэ хүрээнд хийх ажил их байна.

Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн тал хувь нь хөдөөнөөс  Улаанбаатар хотод шилжин суурьшиж буй иргэд байна. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу очиж ажиллаж буй боловсон хүчнийг дэмжихээр тусгасан нь 2023 оны төсвийн онцлог юм.   Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгоно. Харин н Хүн ам, машин тэрэг өснө, ажлын байрууд нэмэгдэнэ, алс хязгаар нутаг эзгүйднэ. Ингэсээр байгаад газар нутгийнхаа гуравны нэг дээр нийт хүн ам төвлөрч, хот улс болох аюул ойрхон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль баталж гаргана. Үүнд НИТХ-ын төлөөлөгчид, хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, хотынхоо иргэдийг татан оролцуулж, Улаанбаатар хотын нэгдсэн стандарт ямар байх вэ гэдгийг боловсруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод албан ёсны хаяг бүртгэлгүй иргэд, бүртгэлгүй автомашинууд маш олон байна. Орон сууцны хорооллууд барихдаа ямар компани сургууль цэцэрлэгийг орхигдуулж байна вэ. Энэ бүгдийг хуульчлах болно. Хуулийн хэлэлцүүлгийг Улаанбаатар даяар өрнүүлэх хэрэгтэй. Зарим хүндхэн шийдвэрийг гаргахдаа шууд ардчиллын арга хэрэглэн нийслэлчүүд санал өгч шийдэж болно. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлах гэх мэт асуудлуудыг нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой хэмээн өгүүлсэн юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.Отгонцэцэг
1 жилийн өмнө
122.201.22.92

Одоо 9р сард хотоос хөдөө суман шилжин очиж гэр бүлээрээ ажилсан төрийн албан хаагч дээрхи урамшуулал хамрагдах уу.хаанаас яаж мэдээлэл авах вэ

Зочни
1 жилийн өмнө
192.82.68.251

хөдөөнии маанагууд ирчээд мангар мангар юм яриад байх юм тийм сүрхий юм бол өөрсдөө тэр суурингаа хөгжлүүлээч .хтанай нутагт очлоо ажлын байр байна уу.байхгүй.Тэтгэмж өгнө гэж мөнгөөр хуураад сонгууль авах санаатай.Ямарч мэдлэггүй бүлтрээд байдгаа болио оюунэрдэнээ.нямбаатараа .нутаг нутагтаа хариад яаж хөгжүүлэхээ хамаатангууддаа яриач.Хойноос ирэад хот миниийх хотод ирээд хороолол минийх гээд байна уу.Замаа бариачээ.Худлаа таглаа хамарлаад яаж энгэж худлаа ярьж чаддаг байнаа.энэ хоноцын юмсыг зайлуулаачээ.Өнөө бөх нь хажууд нь гайхсан маанагтаад сонсоод юу яриад байгааг нь ойлгохчгүй дибиль тээд таарсан 2ман ы мангарууд.ийм юмс удирдахаар яаж энэ улс хөгжих вэ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.184

Хөдөө орон нутгийг сайн хөгжүүлээд өг. Орон сууцны хороололууд, үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгээр бүрэн хангаад өг.

Huz
1 жилийн өмнө
202.21.107.111

Ali hezeenii hot uls bolchihood bna l daa

зочин
1 жилийн өмнө
43.228.129.20

Хотын бид нар хөдөө очоод яг гадны хүн шиг цөлмүүлсээр байгаад ирдэг гэтэл хөдөөнийхөн хотод ирэхээрээ бү х мах ноолуур ер нь бүх юмаа тулсан үнэнд нь өгч өөрсдийн хувийн буудал байрандаа тухлаад дураараа дургиж дуртай юмаа хийж тансаглаж хотын юм бүхнийг үнэгүй хэрэглэж заваартуулж бүдүүлэг авирлаж наад захын дүрэм журмыг уландаа гишгиж орк цараылсаар байгаад төрхөмдөө буцдаг.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.172

ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТООС ГАРГАЧИХВАЛ ОЮУТАНУУД ТЭНДЭЭ СУРЧ БОЛОВСРООД ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛООД ҮЛДЭНЭ ШҮҮ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.