Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд “Наран трейд” ХХК-ны эзэмшлийн газар байдаг аж.
Тус газарт 16 давхар орон сууц барьж байгуулах мэдээлэл гарч, иргэд санал хүсэлтээ ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан тус компанийн удирдлагуудтай БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх уулзсан байна.
Тус компанийн зүгээс “2015 онд бид орон сууц барихаар төлөвлөж тухайн газрыг эзэмшсэн. Гэсэн хэдий ч энэ жилээс эхлэн Нийслэл, дүүргээс барьж буй бодлого, шийдвэртэй уялдуулж цэцэрлэг сургуулийн хүрэлцээ тааруу энэ цаг үед сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар зураг төслөө гарган ажиллаж байна. Ингэснээр бид нийгмийн хариуцлагын хүрээнд бага ч болтугай цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудлыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах орчинд ямар нэгэн саад учруулж, сөрөг нөлөө бий болгохгүй” гэдгээ албан ёсоор хэлжээ.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "Бид хууль, эрх зүйн хүрээнд боломжгүй, асуудал дагуулсан зүйлийг дэмжихгүй. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд хууль эрх зүйн ямар нэг зөрчил үүсгэхгүй, цаг үеэ дагаж нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийж байгаа аж ахуй нэгжүүдээ үргэлж дэмжинэ.
Тиймээс “Наран трейд” ХХК-ны холбогдох эрх бүхий хүмүүс тухайн хорооны иргэдтэйгээ нүүр нүүрээ харж уулзаж, төслөө зөв танилцуулж, зөв мэдээллээр хангах тал дээр ач холбогдол өгч ажиллах ёстой" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ичиж амьдраарай Нарантрейд ээ. ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХ гэсэн гэрээний нөхцөлтэйгөөр хувьчилж буюу луйвардаж авсан баримт нь архивийн лавлагаа бусад баримтаар нотлогдрно шүү
Ямар гээч үлгэрээ зохиогоод хуцаад бгаа юм бэ цэцэрлэгийн зориулалттай газарт 16 давхар байшин барих гэж бгаа ш дээ . Бас ажилчдын орон сууц гэчихжээ. Наран тийм мундаг ажилчдаа байранд оруулчихдаг компани мөн үү . Үлгэрт итгэх хэрэггүй шүү
16 давхар орон сууц барих тухайгаа яагаад дурьдахгүй байгаа юм бэ. Одоогийн байгаа цэцэрлэгийн барилгыг яагаад ашиглалтад оруулж болохгүй гэж. Анх энэ газрыг ямар зорилготойгоор авсан юм.
Одоо баригдсан байгаа барилгаа арчилж тордохгүй байж дахин барилга барьж бусдыг хохироохоо боль Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа зүйлгүй, иргэдийн оруулж буй ашиг орлогоор амь зогоож байж ийм ичих булчирхайгүй байж яаж чаддаг байнааа
Usan park shig hulhidah gj bj. Zasgiin chihend tsetseg navch urguulsan ch busdad ni bl chadahgui shuu
Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гэж байна гэдэг нь худлаа шүү. 16 давхар орон сууцнууд барих гэж байгаагаа яагаад нуугаад байгаа юм. шинээр цэцэрлэг барих ямар ч шаардлагагүй, хуучин цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах боломжтой. Эхнээсээ энэ цэцэрлэгийн зориулалт бүхий барилга, газрыг ямар зорилготой авсан юм. Одоо тэрийгээ хэрэгжүүлэлдээ. Оршин суугчид эсэргүүцээд байхаар эсрэг худлаа суртал ухуулга явуулахаасаа ичээрэй.
16 давхар оронсууц хувийн сургууль цэцэрлэг! нэг компаний эрх ашиг 21р сургуульд явдаг 4000 гаруй хүүхэд болон иргэд суугчидыг хохироож бна төр газараа авч цоожтой хаалганы цаана бгаа хүүхдүүдээ бэлэн цэцэрлэгтээ хамруулж өгнө үү ! хувийн сургууль дагасан замууд маш хэцүү болдог
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД гэдэг худал чамирхсан үгээр бамбай хийхээ л больчих. Нөгөө ганган үгэнд нь ХУУРТДАГ ТЭНЭГ БАЙХААР БОЛ АЖЛАА ӨГӨӨД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГНӨ ҮҮ ДЭЭ БАЯРМӨНХ ӨӨ
Энэ төрд байгаа хүмүүс хэзээ энгийн ард иргэдийнхээ үгийг сонсдог болох юм бэ? Наад газар чинь замын маш их ачаалалтай. Тгд одоо улсын цэцэрлэг сургууль хомс байхад яагаад ингээд мөнгөтэй хүмүүсд нь үйлчлээд будаг юм бэ? Юун 16н давхар байр. Одоо байгаа барилгаа ашиглаад хүүхдүүдийнхээ ирээдүйг бодуул яасан юм бэ? Барилга байшингаа хотоос зайдуу барилдаа. Жоохон юм үзсэн юм шиг блдаа Болдхэт, Удвал 2 гуай
16н давхар байр барих гэж бгаа шүү. Ойр орчимых нь хүмүүс эсэргүүцэж байгаа. Тгд улс хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байхад энэ барилгаа буцааж авмаар юмаа.
Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ирэхээрээ Наран трейд компани худлаа мэдээллээр эсрэг байр суурь илэрхийлж байна.
цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглах хэрэгтэй байна.сургууль цэцэрлэгийн хүртээмж муу.харьяа сургууль нь 3 ээлжээр хичээллэх гэж байхад орон сууц барина гэж байдаг ямар аймаар сэтгэл вэ.
Энэ тойргоос УИХ-д сонгогдож эрх мэдэлтэй болчихоод энэ хавийн газрыг үнэ төлбөргүй авч хашчихаад баахан барилга барьж зайгүй болгочихоод ханаж цаддаггүй юм бх даа.Шунал ихэдвэл шулам болноо гэж. Бэлэн барьсан цэцэрлэгийг цэцэрлэгээр нь ашиглавал яасан юм бэ? Улс юмаа мэдэж болохгүй юм бх даа.
16 давхар орон сууц барина наана чинь. Битүү түгжрэл 13-р хорооллын 6-р хороонд үүснэ. Энд ойр орчим амьдардаг бүх хүнд хамаатай хүндрэл үүснэ. Хашаанууд буулгаад байсан. Наран трейдийн хашааг буугаарай! Өө бас Гурван Өндөр гэж нэрлэдэг байрны арын төв замын хэсгийг нийтийн талбай болгомоор байна. Аягүй бол Наран Трейдийн шуналтууд эзэмшчихсэн байгаа шүү.
Худлаа ярих юм. Байшин барих гээд бэлдээд байжииж.
16- davhar oron suuts baih gej bj bitgii hudlaa yariad bgaarai bur 8- blok gej bga shuu bid tsetserlegeer ni ashiglamaar bna hichneen huuhed gertee tsoojtoi bgaag bodoj uzmeer yum er ni yamar ih shunal be uhehiin hoorond avaad yavah bish joohon ch gesen buyn hiimeer yum haramchuud min
Улс буцааж энэ цэцэрлэг ээ ав. Өчнөөн хүүхдүүд цэцэрлэггүй гэртэн цоожлуулаад байж байхад, наран трэйд яасан ханаж чаддаггүй юм бэ. Хотын дарга ямар нэг арга хэмжээ авч өгнө үү
Эсэргээрээ Цэцэрлэгийн байрыг хувьчилж аваад 16давхар орон сууц барих гэж байгаа
Миний мэдэхийн энэ хашааг бариад15 жил гаран болоод бна Энэ хуучин цэцэрлэгийг улс өөрөө аваад зориултаар ашиглах хэрэгтэй шүү дээ Хэн нэгэн уран донгодог нөхрийн аманд ормооргүй бна шүү Наран тред нийгмийн хариуцлага гээд бгаа юм бол улсдаа буцаагаад өг !!! 16,17 давхар барилга барьвал ус дулаан хүрэлцэхгүй шүү одоо арай хийж хангаж бхад
Цэцэрлэгийн барилгаа буцааж авъя
Хүний шунал хязгааргүй юм даа. Улсын цэцэрлэг л байх ёстой