Монгол түмний өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон “Соёлын биет бус өв”-ийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2022” фестиваль өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.
Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 12,13,14-ний өдрүүдэд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болох юм.
Энэхүү фестивальд аймаг, нийслэлийн 22 отог оролцож, Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг танилцуулах аж.
Эх сурвалж: Хан-Уул Эко дүүрэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.