Сэлэнгэ аймгийн Мандал сум гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээний өргөгч машинтай боллоо.
Энэ талаар "Тохилог хараа" ОНӨААТҮГ-ын дарга Э.Баярхүү "Гэрэлтүүлгийг цаг хугацаа алдахгүй асаах нь манай байгууллагын үүрэг. Гэвч тус үүргийг биелүүлэх машин техник шаардлага хангахгүй хэцүү байлаа.
Тэгвэл бид 9 жилийн дараа цоо шинэ машинтай боллоо. Иргэд та бүхэн хамтдаа хяналт тавьж, хаана асахгүй гэрэл байна бидэнд хэлээрэй" гэжээ.
Мөн энэ үеэр хүн амын төвлөрөл ихтэй Сүхбаатар суманд гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний өргөгч машин шийдвэрлэн өгөхөөр болсныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж дуулгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.