Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, хүртээмжтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир:
-Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүсэлтийг гаргахдаа Е-Мongolia системийн Боловсролын үйлчилгээ-Сургуулийн өмнөх боловсрол цэс рүү нэвтэрч орно. Эндээс 2-5 насны хүүхдийн мэдээллээ харах боломжтой.
Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаар, өмнө нь цэцэрлэгт явж байсан эсэхийг нягталж болно.
Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг хичээнэ.
Насны хязгаарын хувьд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ.
Нийслэлд байгаа 141 мянган хүүхэд өөрийн регистрээр системд орох учраас хий бүртгэл, худал тоо бөглөх тохиолдол гаргахгүй байхаар зохицуулалт хийсэн.
Элсэлтийг энэ жил наймдугаар сарын 10-наас эхлэн авах бөгөөд 24-ний өдөр гэхэд эцэслэн шийдвэрлэж, эцэг, эхчүүдэд хариу өгнө.
Түүнчлэн хаягийн бүртгэл маргаантай, эцэг эх нь сүлжээгүй газар байсан тохиолдолд есдүгээр сарын 15-нд дахин элсэлт авахаар болсон.
Тэгвэл дахин амжаагүй тохиолдолд аравдугаар сарын 3-нд элсэлт зарлагдана. Тэгэхээр “Элсэлт нээгдлээ” хэмээн маргааш бүгд бүртгүүлэх гэж дайрах хэрэггүй, түрүүлж бүртгүүлснээрээ хэн нэгэнд давуу байдал олгохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
surguuli tsetserlegiin udiin hoolnii tenderiig mergejliin baiguullaga aar ni hiilgeech.