Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Монгол улс БНХАУ-ын хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Хоёр улсын гадаад харилцааны яамдын 2023-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж байна.
Айлчлалын үеэр хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд Монголын талыг төлөөлж ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод боомт хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын талыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.