СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдэгдэл хийж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Манай хоёр улс уар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, нарйсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай байна. 

Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийн хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. 

Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 

Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ. 

гэлээ. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И:

-Монгол Улсад хоёр жилийн дараа дахин айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. 

Монголын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад улс нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд ихээхэн баярлаж, цаашдын хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай хоёр улс сайн хөрш, бэрхшээлийг хамт даван туулах сайн түнш, сайн анд, мөн цаашид хамтдаа хүчирхэг түншлэлийг бүтээхэд бэлэн байна.

Хятадын талаас дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгыг Монгол талаас дэвшүүлж буй "Талын зам", Хятадын талаас дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжил" санаачилгыг Монголын талаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" зэргийг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг бүрэн хөдөлгөх хүч оруулъя.

Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Хятад улс нь Монгол Улсын төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Түүнчлэн Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна.

Түүнчлэн энэ удаад хоёр тал Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.  

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн.  Үүний зэрэгцээ шар шуурганы эсрэг хамт тэмцье. Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан юм. 

Цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмний амь насыг хамгаалах, хоёр улсын шууд нислэгийн давтамжийг тоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоо эрчимжүүлэх болно. Мөн Монголын оюутнууд Хятадад хичээлдээ орохыг дэмжиж байна. Хоёр улсын залуусын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж байгаа.

Талууд хоорондын уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон талт үзэл санааг баримталж, орон нутгийн санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж буй "Даян дэлхийн хөгжил" хамтын ажиллагааны санаачилга, аюулгүй байдлын хандлагыг дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно. хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.