Иргэн А нь зуслангийн “Зунжин” дэлгүүрийн -ийн хойд замд шөнийн 00 цаг 30 минутын орчим иргэн Б-ийн өмчлөлийн “Porsche Panamera” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Г-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
А нь тухайн өдөр байгууллагын дарга З-г зуслангийн гэрт нь хүргэж өгөхөөр З-н эцэг Б-ийн өмчлөлийн машиныг жолоодон явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт тээврийн хэрэгслийн хурдыг тохиромжтой байдлаар сонгон яваагүйгээс замын зорчих хэсэгт явган зорчигч гарч ирэх үед тээврийн хэрэгслийг зогсоож амжилгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон нь тогтоогдов.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А...-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 19.843.274 төгрөг нэхэмжилснийг А нь бүрэн төлсөн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нэмж хохирогчийн Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, түүний хүү болох 11.069.082 төгрөг, бусад хохиролд 2.284.174 төгрөг, нийт 13.353.256 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хохирогчийн Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, түүний хүүг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул Иргэний журмаар уг асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
А-ын унаж явсан тээврийн хэрэгсэл нь иргэн Б-ийн эзэмшлийнх тул Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч хариуцах, мөн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч тээврийн хэрэгслийг өөрөө бусдад шилжүүлэн өгсөн бол гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх зохицуулалтын дагуу автомашины өмчлөгч Б-с амь хохирогч Г-ийн төрсөн охин У-ийн Солонгос улсаас Монгол улсад ирэх зардал болох 2.284.174 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Боловсруулсан: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө даатгал яасан бэ.
Tegeed irgen A-d ymar hereg uusgesen be
shiljuulsen buruutag yum bol auto mashinii xariutslagiin daatgal deer bux xun barix erxteigeer daatguulj boldgoor xiij tolboroo toldogiig yu gej oilgoxuu.. une t1 xuuli batluulj gargax yumaa
бусдын эзэмшлийн машиныг 2 догч этгээдэд шилжүүлэн өгч зам тээврийн осол гарч нэг зорчигч н ами насаа алдсан бол хэн, ямар хариуцлага хүлээх вэ
Энд эд хөрөнгийн хохирол яригдаж байна, эрүүгийн хариуцлагыг бол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өөрт нь оногдуулдаг.
unen t1 xuuli barij yavsan xun l xariultslag xuleemeer yum ... shuljuulj boldog bolood bux xun barix erxtei gej daatgal xiilgdeg biz de
Даатгал гэж заваан мөнгө угаасан асуудлыг болимоор юм, улс хувь нийлээд идчих юм, 10 жил төллөө, хэнд хэрэгтэй ч юм, бүү мэд
hereg boloogui bol chamd l sain shuu dee. aztai bna
Шилжүүлдэг буруу
Negne horlomoor bwl mashinig n awch ywaad hvn dairhad bolohne de
Дуудлагын жолооч яах уу?
Ter bank busiin tolboriin tolj ogoochee. Zugeer yvj bsan hun dairch alchihaad ymar ichdeggui garuud ve. Shuugch ni ch gej shuugch hunii ami honooson bhad tooh ch ugui lalruud ymaa sdaa. Alaagui bol ooroo tolno shde. Odoo tegeed hen tolohiin terniig.
Зорчих хэсэг гэж явган хүний гарц биш, машин зам биздээ? Шөнө 00:30д машин гэрлээ асааж л явна, явган зорчигч өөрөө болгоомжгүй, эсвэл согтуу бсан юм бишүү дээ… жаахан болгоомжтой байцгаая, хүнд гай болох юм… үнэндээ мөрөөрөө яваа зөндөө жолооч согтуучуудаас болж хохирдог
Машин барьж явсан хүн 100 % хариуцах нь зөв байхаа.