Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суух Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны наймдугаар сарын 4-ний өдөр Мексикийн Нэгдсэн Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Эстебан Моктезума-тай Вашингтон ДиСи хот дахь Мексикийн соёлын төвд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай 40 гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Эстебан Моктезума Мексикийн Засгийн газрын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхэд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлэхийг илэрхийлж, Элчин сайд Ө.Батбаярт ажлын өндөр амжилт хүсэв.
Уулзалтын дараа Монгол Улсын түүх, соёл урлагийг сурталчлан үндэсний хөгжим, хувцас болон Монголын тухай дүрс бичлэгийг толилуулж, морин хуур эгшиглүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.