СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-05

"Залуучууд солилцооны хөтөлбөр"-т Монгол, Солонгосын 20 залуу хамрагджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендерийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар амжилттай зохион байгууллаа.

Хөтөлбөрийн сүүлийн өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцогч залуучуудын санал сэтгэгдлийг сонсон баяр хүргэж амжилт хүссэн.

Залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан танилцуулж хамт хөгжих боломж олгодог тус хөтөлбөрт энэ жил Монгол, Солонгосын 18-24 насны 20 залуу хамрагдлаа. Энэ хугацаанд “Нөхөрлөл”, “Ирээдүйн ажил мэргэжил” сэдвээр харилцан ярилцаж, холимог багт хуваагдан өөрийн орны залуучуудын онцлог, соёл, ёс заншлыг харуулсан танилцуулга бэлтгэн танилцуулж, мэдлэг мэдээлэл авч, найзалж хамтдаа сайхан дурсамж бүтээж чадсандаа баяртай байгаагаа оролцогчид илэрхийллээ.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, жендерийн тэгш байдлын яам хооронд байгуулсан Залуучууд солилцооны хөтөлбөрийн хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр Залуучууд солилцооны хөтөлбөрийг хамтран зохион байгуулдаг хэмээн ХНХЯ-наас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.