СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-05

🔴LIVE: Хан-Уул дүүрэг: Хог тээврийн үйлчилгээнд нэмж 12 авто машинаар парк шинэчлэл хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хан-Уул дүүрэг хог тээврийн үйлчилгээнд автомашины парк шинэчлэл хийж байна

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгдэж БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тоннын даацтай hyundai /HD72/ маркийн хог шахаж, тээвэрлэх зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.

Мөн

Тус дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай, ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ их байдгаас хог ачилт хугацаандаа хийгддэггүй, иргэдийг ихээр бухимдуулдаг зэрэг асуудлууд ийнхүү шийдвэрлэгдлээ.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Сүүлийн үед усархаг бороо их хэмжээгээр орж, орон сууцны доод подваль, гараашууд усанд автан иргэд эд хөрөнгөөрөө хохирсон асуудлууд үүссэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэн, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн дизель насосыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.

ХУД-ийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн К4100D загварын уг дизель насос нь 2022 онд үйлдвэрлэсэн, 10 метр гүнээс 1 секундэнд 29 литр ус сорох хүчин чадалтай, эргэлтийн хурд нь 1 минутад 1500 зэрэг давуу талуудтай сүүлийн үеийн төхөөрөмж гэдгийг онцолж байв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Золоо
1 жилийн өмнө
66.181.161.8

Энэ ямар үнэтэй хаанахын машин юм бол мэдэх үү манайхаан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.