СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-05

Н.Баярмөнх: БЗД-дийн бүх хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт 100 хувь хамруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох алба хэлтсийн мэргэжилтнүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хуралдаж, санал солилцлоо.

Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүртгэлтэй 35,277 хүүхэд амьдардаг байна. Үүнээс 2021-2022 оны хичээлийн шинэ жилд Баянзүрх дүүргийн 28,979 хүүхэд сургуулийн цэцэрлэгт хамрагджээ. Тухайн 4,650 хүүхдийн хувьд түр оршин суух, хаяг шилжүүлэг хийгдээгүй зэрэг олон асуудалтай байгаа талаар хэллээ. 

Энэ асуудлыг цомцог гэр, түрээсийн байр ашиглах зэргээр зохицуулалт хийж, холбогдох яам хэлтэст яаралтай мэдээлж арга хэмжээ авхуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өгчээ.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 43 хорооноос 22 хороонд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдсэн. Үлдсэн 21 хорооны асуудлыг шийдвэрлэхийн тулд түрээсийн байр ашиглах, цомцог гэрийн тоог нэмэгдүүлэх, боломжит байршилд цэцэрлэгийн зориулалтын барилга худалдаж авах зэрэг ажлыг холбогдох боловсролын яамтай хамтран ажиллаж яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр Баянзүрх дүүргийн бүх хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, үүнийгээ дагаад хандив нэрээр цэцэрлэгт элсүүлэх байдал зогсоно.

Мөн хамгийн чухал нь хүүхэд бүрээ цэцэрлэгт хамруулж чадсан эцэг эхчүүд ажил хийх бүрэн боломжтой болох юм. Тиймээс цоожтой хаалганы цаана хүүхдийг үлдээлгүй энэ оны арванхоёрдугаар сард багтааж дүүргийн 35,277 хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

Цомцог гэр, түрээсийн байр бол энэ хичээлийн шинэ жилдээ түр зохицуулалт хийгдэж буй ажил. Цаашид Баянзүрх дүүрэгт шаардлагатай цэцэрлэг, сургуулийг нэмэх ажлыг Баянзүрх дүүргээс зохион байгуулна. Энэ хүрээнд наймдугаар сарын 12-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон түүний баг хамт олон, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч зэрэг хүмүүстэй уулзаж хороо бүрд дор хаяж нэг сургууль, цэцэрлэгтэй болгоход шаардлагатай төсөв, санхүүгийн мэдээллийг өгөхөөр болсныг Баянзүрх дүүргээс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.