Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна.
Түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13,340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.
Иймд зорчигч та бүхэн агаарын хөлөгт тарааж өгсөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгах юм хэмээн МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.