Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан билээ.
Тэрбээр энэ үеэр "Би твиттерээс Баабар ниийтлэлчийн нийтлэлийг харсан. "Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50 хувиар бууруулсан” гэж байсан.
Би өнөөдөр Баабар гуайд хаяглаад хэлчихмээр байна. Бусад нь юм ойлгодоггүй юм байжээ гэж бодоход яг энэ олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ.
МУ-ын Засгийн газраас ямар нэг суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй.
Хоёрдугаарт, Баабар нийтлэлч экспортын нүүрсний биет хэмжээ 50 хувиар буурсан гэдэг агуулгыг дурдсан байна билээ. Та бүхэн Гаалийн ерөнхий газрын вэб сайтаас 2022 оны 6, 7-р сарын нүүрсний экспортын биет хэмжээ гээд хараарай. 2019 оны оргил үеийнхээс давсан хэмжээний нүүрсийг өнөөдөр экспортолж байна.
Наймдугаар сарын 3-ны өглөөний мэдээгээр Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл, Ханги-Мандалын боомтоор өчигдөр 228 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл нүүрс гарсан.
Олон улсын харилцаа тогтворгүй байгаа, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед бид улс төр, эдийн засгийн хямралыг яаж даван туулах вэ гэвэл нэг бодлого, зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн хандлагатай сэтгэл зүйгээр цааш явж болохгүй байх гэдгийг эцэст нь хэлье" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хогийн муу шоохууз манай улсын эсрэг л юм ярьж байгаам өмхий амалсан муу хужаагийн шээс
Нямбаатар хэн билээ гэдгээ сайн санаж байж бусдыг буруутгах нь зөв байхоо
Баабар үнэн л юм хэлсэн байна шүү дээ. Херо-д захиалж төсвийн мөнгөөр тархи угаалт хийлгэдэг нь үнэн шүү дээ. Сүүлдээ бүр төсвийн мөнгөөр жүжиг найруулуулж байх гэж орлого нь буцаад төсөвт орохгүй Херод орж байгаа даа
Битгий донгос, монгол арай буцаад комуун болчоогүй шүү чөлөөт орон хэвээрээ
Нямбаатар баабарт заана хэлнэ гэж юу байхав дээ.