СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-03

Х.Нямбаатар: Боловсролын салбар дахь авлигын хэргийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Цахим садар самуунтай холбоотой үйлдэгдэж буй гэмт хэргийг шалгаж, таслан зогсоох ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Ерөнхий сайд дараах хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна. 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбар дахь авлигын хэргийг шалгах, 11-11 төв дээр ажиллах үүрэг даалгавар бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. 

Ялангуяа харьяаллын бус хүүхдүүдийг сургадаг, ЕБС-иудад тодорхой сорил шалгалтгүй элсүүлдэг явдал байна. Энэ асуудалд АТГ, ТЕГ, цагдаагийн байгууллага зэрэг газрууд хамтарч ажиллахаар болж байна.

Сургууль, цэцэрлэгийн багш нар үндсэн үүргээ биелүүлж, доод, дунд шатны авлигыг зогсооход анхаарч, хамтран ажиллах хэрэгтэй байгаа шүү. 

Хоёрдугаарт, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо. Жишээ нь, Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга эсэргүүцэж, Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байна. Тэгэхээр уг үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжилнэ.

Мөн сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Өмнө нь өмчлөх эрхийн гэмт хэргүүд ихээхэн гардаг байсан. Иймээс цахим орчинд гарч байгаа гэмт хэргүүдийг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулагдсан" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

уншигч
1 жилийн өмнө
202.9.40.36

Хөөх..тэр сумын даргыг олж шагнах юмсан..мундаг эх оронч хүн бна..газар шороогоо хамгаалах хүн хорлон сүйтгэгч юм бол УБын иргэдийн хоолны махыг хорт бодис шахаж хүнсэнд нийлүүлсэн хятад иргэд юу болох вэ...Шударга бай л да

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.