СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-03

Аюулгүйн зөвлөл дээр нүүрсний хэргийг ярьжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Аюулгүйн зөвлөл уржигдар хуралдсан. Хөршүүдэд болж буй үйл явдлуудтай холбогдуулан мэдээлэл сонсчээ. Улмаар Монгол Улсын баримтлах байр суурийг ярилцжээ. 

Мөн Ийм танилцуулгыг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд хийжээ. 

Өмнөх долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох, Зүүнбаянгийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ-т Ерөнхий сайд үүрэг болгосон. 

Ер нь бол Зүүнбаянгийн төмөр замын асуудал гэдэг явсаар сүүлийн үед яригдаад байгаа нүүрсний хэрэгтэй холбогдоно. “...Нүүрсний хэрэгт маш олон албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож гарч ирнэ” гээд байгаа юм. Гэвч хууль хяналтын байгууллагууд нүүрсний хэрэг, төмөр замуудын удааширсан асуудлыг шалгахад хамгийн түрүүнд “...Бүтээн байгуулалтын зардал нь улсын нууц” гэсэн саадтай тулна. Уг нь Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны 135 тоот тогтоолоор Зүүнбаянгийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг удаагийн, хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэгдсэн үнээр, хаалттай худалдах зөвшөөрлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байдаг. Энэ зардал ямар шалтгаанаар улсын нууцад орсон тухай өнөөдрийг хүртэл хэн ч ам нээж байсангүй.  Нөгөө “...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг Зам тээврийн сайд Л.Халтар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сард болсон хуралдаан дээр энэ талаар нэгэн гишүүний асуултад “...Зүүнбаянгийн төмөр зам яагаад төрийн нууцад орсон талаар би танд өгье. Нийтийн өмнө яриад байж болохгүй байна.  Зүүнбаянгийн төмөр замын оператор хэн байх вэ гэдэг зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс гаргасан. Энэ зөвлөмжид маш тодорхой гарсан. Гэхдээ нууцаар гарсан учраас нийтийн өмнө хэлэх боломжгүй байна. Бичгээр танд хүргүүлье” гэж байв. Ямартай ч “Монголын төмар зам” ТӨХК-ийн өнгөрсөн жилийн тайланд “... 2019-2020 онд нийт 298 гэрээ байгуулснаас Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой 211 гэрээ дуусгавар болж, гэрээг дүгнэх ажил хийгдэж байна” гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Б.Дамдин-Очир

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.161.82

Хэргийн эзэн нь Х.Баттулга гэж хүн болгон мэдэж байгаа. Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ?

Арга хэмжээ аваачээ
1 сарын өмнө
122.201.22.95

Монголчууд бүгд л мэдэж бгаа тэгээд арга хэмжээ аваачээ хэдэн жил ярьдаг юм бэ

irgen
1 сарын өмнө
202.126.88.87

Jenco g shalgaach eee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.