Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоо Шинэ авто худалдааны цогцолборын ойролцоо “Каргоноос болж хүмүүс маргалдаад байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Каргогоор ирсэн ачаатай холбоотой уг асуудалд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.
Тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад Турк улсын иргэд буутай байна, машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл өгснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл илрээгүй байна.
Харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг турк жолооч хэл амаар доромжилсон, араас нь нулимсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай өнөөдөр мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай боловсролгүй тэнэг цагдаа нар бүдүүлэг харьцаа биз
Chi ymar bolowsroltoi bolood hutsaad bga gulug we uhej bhdaa raarsan sheees bna daa
Гадаад гэхээр бөгсийг нь долоож боовыг нь х,,,,х шахдаг орк минь чи л нулимуулаад зогсож бай за.
хууль хэт зөөлөн байна монголчууд гадаадад ийм үйлдэл гаргасан бол
Манайхан Турк цагдааг нулимчихвал юу болох бол....
Талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс цагдаагийн араас нулимаад байхад болох юм байна даа,
Хэрээ хэрээнийхээ хэрийг гайхна гэдэг шиг хэрэггүй ээ хэнийх нь ч талд ороод хэрээггүй
hohi n ee tgej deerlhuulj bhdaa taarsan uls. oorsdiiin engiin irged ee deerlhdeg bj gadniihand nulimuulj bdg