СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-30

Хэнтийн нөхөн сонгуулийн УИХ-ын шийдвэрийг ЦЭЦ хүчингүй болгов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

     

Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн 11 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй хагас жилийн хугацаа үзлээ. Харин өнөөдөр эл асуудлыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэв. .

 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд  Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв.

 Хуралдаанаас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”,  “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”,  “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж .

 Мөн  .

 

Caption
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.