"Даяар Монгол хөдөлгөөн”-өөс талбай дээр тайван суулт зарлаж байгаа талаараа мэдээлж байна.
"Хөх Монгол бүлгэм"-ийн тэргүүн Д.Гансүрэн:
-Санаа, зорилго нэгтэй 51 хөдөлгөөн таван жилийн өмнө нэгдэж "Сахихтун" үндэсний хөдөлгөөнийг байгуулж байсан.
Гадаад улс оронд болж буй үймээн самууны үеэр Хөгжлийн банкны хэргийг намжаагаад үлдчих гэсэн хэсэг бүлэг нөхдийн арчаагүй байдал харагдаж байна. Дотоод хулгайгаа нэн даруй цэгцлэх, ард түмний нуруун дээр ирж буй ачааны хагасыг ч болов төлөх хэрэгтэй байна гэв.
"Даяар Монгол" хөдөлгөөний тэргүүн Х.Бямбатулга:
-Улс орон, олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудаар бид үзэл бодлоо илэрхийлж, зохих байгууллагуудад анхааруулж, зарим этгээдүүдтэй шууд тулж тэмцэж ирснийг цаг хугацаа гэрчилнэ.
Өнөөдрийн шийдвэрлэх ёстой олон асуудлаас бид Хөгжлийн банкны гэх асуудлыг онцолж байна. Олон улс төрчид, төрийн түшээд энэ асуудалд холбогдож, хугацаа алдан удаашруулж байгаад бухимдан эсэргүүцэж байна.
Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй байхыг Үндсэн хуульд заасан байтал олон тэрбумын асуудалд холбогдсон албан тушаалтнуудын хэргийг хэт зөөлөн авч үзэж, сул чөлөөтэй явуулж, ул мөрөө баллах, үгсэн хуйвалдах боломжийг олгож байна гэж бид үзэж байна.
Улс орны хөгжилд тустай хямралаас хамгаалах үйл ажиллагаанд үүнийг зарцуулах ёстой. Хуулийн байгууллагууд зоримог шийдвэр гаргах ёстой. Цаг алдсан байдал үргэлжилбэл бид тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоо үүгээр мэдэгдэж байна. Энэ шаардлагын хариуг долоо хоногийн дотор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөхийг сануулъя гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цаг нь болсон. Хэтэрхий хулчгар дорой байлаа одоо
Zub shu bayr batuul jenko sahal dorligjob badamjunai bugdiig barij horij shalgah
За зайлаа та нар
Болж л бна.Одоо цаг нь болсоон.