СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-31

Б.Батцэцэг: Баянхонгор нутгаас зургаан гадаад харилцааны сайд төрөн гарсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Баянхонгор нутгийн иргэддээ мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр "Эцэг өвгөдийн гал голомтыг батлан сахиж, ихэс дээдсийн өв соёлыг тээн баяжуулж ирсээр өнөө цагт хүрсэн Хонгор нутгийн зон олон шинэ Монгол улсынхаа өргөн уудам сав нутагт Баянхонгор аймаг хэмээх алдрыг хүртсэнээс хойш 80 жилийн арвин намтрыг бүтээжээ.

Монгол улсын орчин цагийн түүхийн өртөөнд Баянхонгорчуудын зүтгэж байгуулсан гавьяа оролцоо үнэхээр дундаршгүй ээ. Хорьдугаар зууны хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөөх зогсолтгүй тэмцэл, цуцалтгүй хөдөлмөрийн буухианд Баянхонгорчууд өнгөрсөн 80 жилийн туршид өчүүхэн ч амсхийлгүй зүтгэж, үеийн үед мартагдахын аргагүй гавьяа байгуулснаараа энэ их ойг бахархан тэмдэглэх түүхэн эрхтэй билээ.

Өнөөдөр бид өнгөрсөн түүхээ эрэгцүүлж, өвөг дээдсээ дурсаж, тэдний огоот хүсэл зориг, оргилуун тэмүүлэл, ололт амжилтыг сэргээн санаж, сэтгэлдээ тээж, сэрэмжилэн сахих эрхэм нандин цаг мөч.

Тэдний гайхалтай түүх, гавъяа зүтгэлийг хойч үедээ уламжлуулан үлдээж, залгамжлуулан өвлүүлэх эрдэнийн алтан боломж.

Миний бие Монгол улсын Гадаад харилцааны сайдын хувьд, Хонгор нутгийн оюун билигт сэхээтнүүд, дипломтатуудын эх орныхоо гадаад харилцааны үйлсэд байгуулсан хосгүй гарамгай гавьяаг энэ өдөр онцгойлон, хүндэтгэн тэмдэглэж байна.

Монгол Улсын түүхэнд зургаан гадаад харилцааны сайд, цаашилбал дипломат боловсон хүчний эгнээн дэхь мэргэжлийн ховорхон чадварлаг ажилтнууд чухам манай Баянхонгор нутгаас төрсөн түүхэн жишээ хожим хойчид давтагдах нь тийм ч амаргүй бизээ.

Дэлхий дахины олон улсын харилцааны ээдрээтэй хүнд цаг үе, торгон зааг дээрх хүнд сорилтын он жилүүдэд энэ онцгой чухал үйл хэргийн тэнгийн ачааг үүрч гарсан Хонгор нутгийн эрхэм буурлуудаа хүндэтгэн дурсаж, мэхийн ёсолж байна.

Гавьяатан буурлуудын үйл хэргийг буухиалан залгуулах өндөр хариуцлагын эзэн бид, Монголоо гэсэн тэдний чин сэтгэл, гуйвшгүй эх оронч үзэл санаа, өндөр ёс суртахуун, эрдэм боловсрол, хосгүй авьяас чадвараас цаг ямагт суралцаж; өнөө цагт ч амаргүй бэрхшээл, хатуухан сорилтуудыг тулгаж буй олон улсын харилцаанд Монгол улсынхаа эрх ашгийг чандлан хамгаалж, даян дэлхийн улс оронтой эвийг эрхэмлэх төрийн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй хичээн чармайх учиртай билээ.

Улс орныхоо сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Хонгор нутгийн минь ахан дүүсдээ баяр наадмын мэндийг дэвшүүлье" хэмээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (25)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.40

Fuck...

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.30

Хонгор нутгынхан шившигээ дуудалцах вм болиочдээ

Зочин
1 жилийн өмнө
64.119.25.55

zodoldood bsan uu ednar

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.48

zuvhun vauucher nereer 600 say g shaadag tsusaaraa tegelsen buzariin tembuutei hugshin temee ni ats

Зочин
1 жилийн өмнө
192.82.81.201

Томроод байх юм аа, манай аймагийнхан л гадаад хэргийн сайд хийдэг гэж

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.10

Үхсэн баас монголын гадаад харилцаа хна явна хонгоруудаа

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.143

Бүгдээрээ малнууд батцэцэг нь зүгээр орос англи хэлтэй юм даа

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.184

Найзаар минь намайг таньдаг ухаантай гэдэг байхаа. Нөхрийн байж байгаагаар нь бол Батцэцэгийг танихгүй төөрөх юм бна. Үнэхээр ГХЯ ны дипломатч хүн мөн бол нөхрийн сонголтыг нь харахад дипломатч сонголт биш бна. Иймд Батцэцэг ч дээ яаж нэг хазгай муруй хэл сурсан юм . Монгол орноо өрөвдөв.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.130

Хуцдаг хулгайч вэ

Иргэн
1 жилийн өмнө
192.82.74.106

Хийж бга ажил хэлж ярьж бга хоёр нь алд дэлэм зөрж дээ гадаад харилцаа хир зэрэг жижгэрээд бгагаа ухаардагүй юм бна яасан ч бардам амтай юм өөрийгөө жинхэнэ дипломатч гэж боддог юм бх даа эш чааваас! Ямар ГХ-ны сайд ингэж сагсуурч ярьж байсан удаа бхгүй болов уу?

Иргэн
1 жилийн өмнө
192.82.74.106

Гаднаа гяланцаг дотроо пяланцаг сэтэхүйтэй казиночин авгай дипломатчин болж харагдаач яасан бардам амтай юм

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.83

Мөнгөөр арай гэж сайд болчихоод арай том дуугарчээ!

Балдан
1 жилийн өмнө
124.158.65.66

Дипломат гэж хөшинг цэвдэг царайлсан хүнийг хэлэхгүй. Чөлөөтэй инээмсэглэл чухал, ухаантай байх хэрэгтэй. Дулаахан хүн байх хэрэгтэй.

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.212

Мундаг хий зайгүй сайд даа. Монгол улсад бурханаас заясан бүсгүй. Орилоо мөндөл Мөнх Эрдэнийг 1000 нугалах чадалтай хүндээ. Монгол улсын төлөө хийсэн бүтээсэн нь маш их. Харин орилоо Мөнх Эрдэнэ зүгээр л машины ченж л бсан.

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.212

Батцэцэгийн талаар эерэг мэдээлэл бичихээр огт оруулахгүй бна энэ балай сайт

Зочин
1 жилийн өмнө
192.82.78.36

Нөхрөөрөө хүн зодуулаад байсан авгай юу гэж солиорч байна аа өөрийгөө ихэд бодчихсон амьтан бэ өөрийгөө.дипломат ч гэх шиг?

иргэн
1 жилийн өмнө
66.181.182.51

ха ха,,,,,Хонгорынхон дандаа хоорондоо Алалцана , Хонгорынхоныг хэзээнээс *Хүн муутай улс* гэж Хөгшчүлийн хэлдэг ч ортой л юм байна, дандаа Биенээ хэмлэх юмаа,

Зочин
1 жилийн өмнө
192.82.80.23

Нөгөө архичин танхай онгироо омой хулхи начин нөхөр нь хажууд нь байх шив дээ

Батцэцэг
1 жилийн өмнө
66.181.161.127

Монголчууд .монгол улсын гадаад хэргийн сайд шүү дээ жалга довын.манай танай нам гэж солиорохоо болимоор энэ үзэл чин та биднийг новш болгож байгаа .

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.87

Өнөөдөр Монгол улсын гадаад харилцаа ямар түвшинд явж байна Батцэцэг ээ? 2 хөршийнх нь сайдууд нь улсын дотоод хэрэгт оролцож даам гарч, дэлхийд Монголыг гөлөөг ч гэх улс оронгүй болж Азийн гөлөг улс боллоо!!!! Чи халтар хултар англи орос хэл сурсан ч түүхэнд хамгийн гөлөг сайдаар бичиглэх байхдаа!!!! За тэр нөхрийн чинь орк ч дүүрчээ дүүрч!!!!

Зочин
1 жилийн өмнө
174.29.117.29

Өмхий ац минь чи хол очиж хуц, Энэ сайдыг хоёр хөрш яаж үнэлж дүгнэдгийг ялзарсан тархи ,дүлийрсэн чих чинь яаж мэдэхэвдээ.

irgen
1 жилийн өмнө
66.181.178.117

shijig hurmeer yum bnaa. hahaha Bayankhongor n shivshiguud.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.79

өөрийгөө хэн гэж бодоод байдаг ч юм... өмхий долоогч

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.108

Та нарын энэ дов жалганы тэнэг үзлийг яая даа байз. Бид монгол гэдэг нэгэн нэр дор 3 хан сая гарантай юм байж.

Ард
1 жилийн өмнө
64.119.22.189

Монгол улсын гадаад харилцаа.гадаад бодлогын нүүр царай болж яваа энэ цаг үеийн гэгээлэг сэхээлэг эрхэм хатагтай юм байна шүү. Цаашдын ажилд тань өндөр амжилт ерөөе!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.