Эрүүл мэндийн даатгал төлөгч эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой талаар ЭМЯ-аас мэдээлэв.
Тодруулбал, Даатгуулагч та хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломжтой аж.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг/-ийн 13.1.8-д энэ талаар тодорхой заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.