СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-07-29

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий "Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж.

 

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэх юм. Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна. 

Үүнээс гадна ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно гэдгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдэгдлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.