АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-28

Нүүрсний хэргийг прокурор, Дарханы замынхыг АТГ, ЭЦА-ныхан дааж авлаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Монгол ядуу, монголчууд тарчиг байгааг “...Баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой” гэдэг. Тэр үнэн. Гэхдээ хүн бүрийн шууд ойлгодогчлон лиценз эзэмшдэг хүмүүс, том компанийн эзэдтэй холбоогүй юм. Харин энэ нь байгалийн баялгаас, тэр дундаа экспортын бүтээгдэхүүнээс Монголын төрийн, иргэдийн орлого болж ирэх ёстойг дундаас туучихдаг бүлэглэл бий болсонтой холбогдоно. Өөрөөр хэлбэл, төрд үүрлэсэн нөхдүүдийн өндөр албан тушаалаараа дулдуйдсан авлига, албан тушаалын гэмт хэргийг хэлж буй юм.

Ийм хэргүүд нэг өдөрт нэг л удаагийн үйлдлээр үйлдэгддэггүй аж. Ихэнхдээ олон жил үргэлжилдэг, маш өндөр мөнгөн дүнтэй хулгай гэсэн үг.

Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр яг ийм гэмт хэргүүдийг нэгтгэсэн байдлаар шалгах чиглэлийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад өгчээ.

Гашуунсухайтын төмөр замын төсөл удааширсан асуудал угтаа сүүлийн үед яригдах болсон нүүрсний хэрэгтэй шууд холбоотой. Төмөр замгүй учраас Тавантолгойн нүүрсний тээврийг автомашинаар хийх хэрэгтэй болдог. Авто тээврийн асуудалд хэн гээч албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд ямар байдлаар холбогдож ирсэнийг бид бараг мэддэг болсон. Энэ хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн нь учиртай. Прокурорын тухай хуулийн 20.1-т “...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41.1-т “...Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгт прокурор “хохирогч”-оор оролцож, төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргана гэсэн үг. Түүнчлэн энэ төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгааныг тогтоох, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яаманд үүрэг болгожээ.

Энэ хэргийг “нөгөө тал”-аас нь шалгах ажлын хэсгийг УИХ-ын 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор томилсон байна. “...Монгол Улсын 2022 оны төлөвлөсөн 18 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэнийг, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагыг үндэслэн УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулсугай” гэжээ. Ажлын хэсэгт Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.

Үүнээс гадна алдарт Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох чиглэлийг АТГ, ЭЦА-нд өгсөн байна. Өнгөрсөн зургаан жилийн туршид Дарханы замаас болж хэчнээн монгол хүний амь хохирч, монголчууд ямар хэмжээний эдийн засгийн хохирол амссаныг тооцвол ноцтой хариу гарна.

Мөн цар тахал, Орос Украины дайн зэргээс үүдэлтэй дэлхий нийтийн хямралын нөлөө Монголыг тойрсонгүй. Бид ийм нөлөөлөл бүхий хямралыг нэлээд амсч байна. Тиймээс УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Хэрэгжүүлж эхлээд гурван сар болж байгаа юм. Гэсэн ч уг хуулийг хийдүүлсэн, хэрэгжүүлэхгүй байгаа бишээ баримтууд нэлээд дуулдах болсон. Тухайлбал, аймаг нийслэлийн Засаг даргын орлогч нар, агентлагууд, төрийн өмчийн компаниудын дэд захирал, дэд дарга нарыг чөлөөлөх заалт бий. Энэ заалт олон газарт хэрэгжээгүй. Уг албан тушаалд байсан хүмүүсийг доош нь буулгаж газар, хэлтсийн даргаар үлдээсэн олон агентлаг, төрийн өмчит компаниуд байна. Тухайлбал, Монголбанкны харьяанд байдаг Хадгаламжийн даатгалын корпорацид уг хууль батлагдсанаас хойш бүтцийн өөрчлөлт хийх замаар дэд захирлуудыг хэлтсийн даргын албан тушаал дээр үлдээсэн байгаа юм. Энэ мэтчилэнгийн зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг 2023 оны төсвөөс өмнө биелэлтийг хангаж ажиллахыг ҮАГ болон АТГ-т өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

Б.ГАРЬД

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баярбат.
2 долоо хоногийн өмнө
124.158.66.0

Төмөр замыг саатуулсаны хохирол аймаар том хохирол. Тийн атлаа дахиад хохироох гэж хойш нь Зүүнбаян руу эхэлж ТЗ барьж саатууулсан. Одоо Зүүнбаян руу тавьсан зам үхмэл хөрөнгө болж байна гэдэг.

Иргэн
2 долоо хоногийн өмнө
202.55.188.93

Шалгах комсс ч дээ нөгөө нүүрс тээврийхэн л байна нэр цэвэр нь сГанбаатараас бусад ямар нэг сэжимээр нүүрстэй холбогдсон баттөмөрөөс өгсүүлээд луйварчин хулгайчид байхад яаж илэрч доривтой арга хэмжээ авах юм бэ энэ баттөмөр ждү тэй холбогдоод байгаач бас л шалгах комисст нь дарга энэ будилааний эзнээ болиулмаар байна шүү

Осёамм
2 долоо хоногийн өмнө
192.82.74.135

Гадаадын хуульч, зөвлөх, шалгах хэсэгт хөлсөөр ажиллуулж болдоггүй юм уу ?

zochin
2 долоо хоногийн өмнө
202.9.40.56

Bankni mungeer kazinodson.OPSHOOR.JDU.KONTSEES.HHB ni zeel bugdiig shalgah estoi.yagaad huvaagaad bga uom.Ariuhan tsagaan amin naiz gd UBTZ ruu zugtaah shshuu orson Herlen hurtel kaxinodson.Ene hunee MAN.nutag nuga.naiz n avnauu

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.