Сэлэнгэ: Боохой Данзангийн авшигтай Цагааннуурын хөндийгөөс, буурал дээдсийн шүтээнтэй Таванханы нөмрөөс, дэвсэг ижийдээ сүсэглэсэн түмэн олны ивээлээс, буян хурж тогтох өөдөө заяатай нутгаас минь АРСЛАН цолтон ийнхүү мэндэллээ... /2022.07.11/
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн харъяат Баярсайханы Орхонбаяр ес даван үзүүрлэсэн билээ.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөгөөд “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх.
Шинэхэн “Улсын арслан"-г энэ сарын 18-ны өдөр төрлөх нутгийнх нь удирдлагууд хүлээн авч уулзаж баяр хүргэсэн бөгөөд энэ үеэр түүнд зориулсан мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо хийхээр товложээ.
Б.Орхонбаяр 21 насандаа уран хурц барилдаанаараа олны анхаарлыг татаж, тэр жилдээ улсын начин цол хүртэж байсан бол 22 насандаа улсын харцага, 24 насандаа улсын арслан цолтны эгнээнд ийнхүү нэгдлээ.
Домогт бөх Д.Данзан, Г.Эрхэмбаяр нарын залгамж халаа болж залуу бөх Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрж буй гурав дахь АРСЛАН цолтон болж байгаа нь энэ юм.
Тэрбээр өмнө нь Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох ёслолоор “Улсын харцага” цол хүртсэн билээ.
Түүнд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг түүний төрсөн сум болох Цагааннуур сумаас манай сайт шууд дамжуулан хүргэж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
баяр хүргэе
Хийх юмаа олж ядсан оркууд
зУРГИЙН ТАЙЛБАР БУРУУ БНАА,ЮУН УЛСЫН ЗААН ЖАРГАЛБАЯР БЭ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ТҮРҮҮ ОРХОНБАЯР ҮЗҮҮР АЙМГИЙН АРСЛАН ЭРДЭНЭХҮҮ БАЙНАА