СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-26

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёрын зодоон ил болов уу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар цагтаа ах, дүүс гэгдэж, төрийн өндөр албан дахь ойр дөт хүмүүсийн тоог зүй ёсоор нэмж явсан. Харин тэд хоёр сар гаруйн өмнө, 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур уулзаж, муудалцаад салсан тухай хэвлэлүүд мэдээлж байв..

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын уулзалтад ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх нар байлцсан гэдэг. Сүүлд тэдний хүрээллээс анх энэ талаар ярьсан байдаг юм.

Тэд яагаад муудсан гэхээр Х.Баттулгын зөвлөх, найз гээд ойр тойронд нь явсан хэд хэдэн хүн Хөгжлийн банк, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм. Мань эр өөрөө ч шалгагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Чухам тиймээс эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Харин нөгөөх нь "...Боломжгүй. Хуулийнхаа дагуу яваг" гэжээ. Ингээд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын харилцаа "хага үсэрч", тэр нь өдгөө ил болж буй бололтой. Учир нь элдвийн PR, сайн муу сэдвүүд дээр нь ил цагаан троллын үүрэг гүйцэтгэн зүтгэж явдаг гишүүн асан эмэгтэй тэргүүтэй хүмүүс ажиллаж эхэлсэн байна. Тэд сүүлийн хэдэн өдөр "...Бэрх тосгон" сэдвийг барьж авч, Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж буй бололтой. Учир нь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ингэж үзэж буй бөгөөд "...Х.Баттулга түрүүлж дайрлаа" хэмээсэн гэнэ. Энэ талаар сонсож мэдсэн улс төрийн хүрээнийхэн "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуг нь яаж барих бол?!" гэцгээж байна.

Ямартай ч "...Улс төрд мөнхийн эвлэрэл, эсвэл мөнхий дайсагнал байдаггүй" гэдгийн тод нотолгоо болсон өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёр түмний нүдэн дээр ил нанчилдаж мэдэхээр болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.184

Оюук чинь Сү.Батболд-ын тэжээвэр биздээ. Дараагын сонгуулиар Сү.Батболд еөк-д зүтгэх гээд л байх шиг байна даа.

songogch
1 жилийн өмнө
202.55.188.40

tegeedl ed nar yuch helehgui buh yman il baihad yuch helehgui toirood baindaa

Зочин
1 жилийн өмнө
49.0.135.174

haha hen enend itgehiin

зочин зочин
1 жилийн өмнө
202.21.108.62

Хага үсрэх нь дээ

Наран
1 жилийн өмнө
202.21.107.92

Баттулга гэдэг хүнд хууль үйлчилдэггүй юмаа даа . Бодох болохгүй мэдээлэл их л байх их л шудрага хүнигэжмбодрж байсан маань худлаа бололтой. Эх орноо аобан тушаалаасаа түрүүнд нь тавьж төлөх ёстойгоо төлөөч дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.82

Хэн нь ч адилхан.бид ч fc р талцахаас өөр шидгүй болсон

О.Батханд
1 жилийн өмнө
202.21.121.146

Манай Женко даргын яруу алдар бадартугай, манай даргад ямар ч хууль үйлчлэхгүй ээ, Монголд бариад хорьчих ямар ч аавын хүү байхгүй. Ямар ч прокурор, шүүгч, ямар ч ЗГ чадахгүй кк

Erchem
1 жилийн өмнө
83.134.32.128

Bugd yumtai ed nar Battulgad bas itgelt algoo ih yum hiij yavdag yum bn oo

Зочин
1 жилийн өмнө
172.58.142.135

Jenko sahal aa darj av buh hulgai ene 2 huntei holbogdono gar hul ni an elbeg saihanbileg geed bugd

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.