Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний 167 дугаар ангид амиа алдсан алба хаагчийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр:
-Эхний асуудал бол Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн аав, ээж, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан. Нэгдүгээрт, 167 дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн. Тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.
Мөн тус ангийн миноватын батёроны захирагч, дэслэгч н.Мөнхжинтулга, артлёрын батёроны ахлах ахлагч н.Батболд нарыг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулсан. Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэв.
Н.Номин-Эрдэнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажилаас нь халсан нь үнэн юм уу өөр анги руу шилжүүлчихнэ дээ ер нь Сайд л огцрох болсон доо мөн ч олон хүүхэд эндлээ дээ
Миноватын батёроны,артлёрын батёроны гээд хүн ойлгоход хэцүү үг үсгийн алдаа,бас сэтгүүлч сурвалжлагч гэсэн увайгүй хүмүүс болиосой
Хэрэгт дурлахаа больчих. Эсвэл юм уншиж тархи толгойгоо хөгжүүлж шинэ юм мэд сур.
Юуг нь тодруулна гээд бга ямар цоорхой ашиглах гэээд хүлээгээд бга
Батёрон нтр. Батарей гээчдээ пизда.
Яая гэхэв дээ залуучууд минь. Гай газар дороос гэдэг нь энэ!