СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2022-07-10

Үер, усны ослоос сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн,нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар Эг гол Хантай баг, Ерөө гол Ерөө сум болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин  өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгджээ. Эг , Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд олон жилийн дундаж түвшинг 35-115 см, Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэсэн байна. Маргааш буюу 7 дугаар сарын 11-нд Туул гол Алтанбулаг сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум Сүхбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Дээрх голууд болон  жижиг гол, хуурай сайраар үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.