Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 71 тохиолдол шинээр батлагдсан байна.
Халдварт өвчний 55 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт илэрчээ. Тодруулбал Өмнөговь аймагт 16 тохиолдол батлагдсан байна.
Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 930,140-д хүрсэн байна.
Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.