СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-07

Хүй долоон худаг руу 1500 төгрөгөөр зорчих боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм.

Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06:00 цагаас их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Хүй 7 худаг чиглэлд хүрэх чиглэлүүдийн мэдээлэл /1500 төгрөг/

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.