АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-07

Нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн хүмүүс мод тарив

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан нэгдэж, 100 сая мод тарих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаныхан нь хэд хэдэн ажил үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүсийг мод тарих ажилд оролцуулж, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” болон “Олон улсын худалдаа, логистикийн төв” компанитай хамтран 10 нэр төрлийн нэг наст цэцэг, хүнсний ногооны үрсэлгээ, хөрс боловсруулж, арчилж, усалж, цэвэрлэх зэрэг ажлыг энэ төрлийн ял шийтгүүлсэн иргэдээр хийлгэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан энэ сарын 6-ны байдлаар 82850 ширхэг модны үрсэлгээ хийж, 13 мянган мөнгөлөг улиас, агч модны суулгац тарьж, 7500 нарийн ногооны үрсэлгээ, дөрвөн тонн бордоо, мод тарих 840 метр шуудуу бэлтгээд байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүсийг мод тарих үйлсэд татан оролцуулснаар нийгэмшүүлэх, хөдөлмөрийн чиг баримжаа олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломж олгож байгаа юм.

Г.ЦОЛМОН

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.