АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-07

🔴LIVE: Наадмын өдрүүдэд Хүй долоо худаг-Төв цэнгэлдэх маршрутаар нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Т.Лхагвадорж:

- "Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 7-13-ныг дуустал цагдаагийн байгууллага нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарна. Энэ хүрээнд . Эдгээр өдөр 3,600 орчим алба хаагч хамгаалалт зохицуулалтад бүрэн ажиллана. Хэв журам хамгааллын чиглэлээр

-Явган эргүүл
-Хөдөлгөөнт болон машин эргүүл
-Завьт эрүүл
-Морьт эргүүлийн зохион байгуулалттайгаар ажиллана.

Баяр наадам олон хоног үргэлжлэх учраас орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гол төлөвлөлтийг хийж бэлтгэл ажлыг хангаж байгаа.

ЗГХМОНХГ-ын хэлтсийн дарга О.Баярмаа: 

-Үндэсний их баяр наадмыг сурвалжлах хүсэлтээ дотоод, гадаадын 1000 гаруй хэвлэлээс ирүүлсэн. Зай талбай, зохион байгуулалтаа хараад 600 орчим мандатыг олгож байна. Мандат дөрвөн төрөл байгаа. Тухайлбал улаан нь Хүй долоо худаг, Төв цэнгэлдэхэд давуу эрхтэй сурвалжилга хийх эрхтэй, онцгой мандат. Ногоон нь зөвхөн Төв цэнгэлдэх рүү орж сурвалжилна. Цэнхэр нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт сур, шагай зэрэг ерөнхий сурвалжилга хийнэ. Харин шар нь гадны хэвлэлд олгосон, 50 орчим гадны хэвлэл хүсэлтээ өгсөн.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат:

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 19 орчим хотхон бий. Эдгээр хотхоны иргэд тухайн СӨХ-соо зөвшөөрлийг авна. Зөвшөөрөлтэй хамт иргэний үнэмлэх, орон сууц түрээсэлж байгаа бол баталсан бичиг эс бол орон сууцны гэрчилгээний аль нэгийг авч замын хөдөлгөөнд оролцох боломжийг хангана.

Урьдчилсан сэргийлэх ажлын талаар товч мэдээлэл өгөхөд 2022 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослоор 240 орчим хүн амиа алдаж, 1,300 орчим хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо байна.

Энэ жилийн наадмын онцлог гэвэл 9 хоногийн амралт үргэлжилнэ, бүх аймаг, сум наадмаа хийж байна. Тиймээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний урсгал маш их нэмэгдэх төлөвтэй байгаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Тодруулбал архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, аюулгүйн бүсээ зүүх, хурдаа тохируулахыг анхааруулж хэлье.

Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт тусгайлан бэлтгэсэн зогсоолоос зорчигчдоо авна. Мөн 300 орчим такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл зөвшөөрөл хамаарахгүйгээр явна. Таксинууд симфор, такси үйлчилгээний дугаарын тэмдэгтэй байх шаардлага тавигдана. Тиймээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгох нь чухал гэдгийг зөвлөе" гэлээ. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.