Архангай аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл цөөнгүй тохиолдож, хүчтэй салхи шуурга шуурч, аянга цахилгаантай бороо орсны улмаас хүний амь эрсдэн, мал хорогдож, айлын гэр нурж ашиглах боломжгүй болжээ.
Энэ сарын 4-ний 12.50 цагийн үед тус аймгийн Тариат сумын Алтай багийн Наран гэдэг газар салхи секундэд 18-20 м хүрч хүчтэй шороон шуурга түр зуур шуурсны улмаас малчин айлын болон “Майхан толгой” амралтын газрын нийт 28 гэр нурсан тухай мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ. Мөн энэ сарын 3-ны 13.00 цагийн үед болсон хүчтэй шороон шуурганы улмаас Цахир сумын Хан-Уул багийн Цойруутын аманд нутаглаж байсан хоёр айлын гурван гэр нурсан байна.
Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Хар чулуут гэдэг газар энэ сарын 2-ны 13.30-15.00 цагийн үед салхины хурд 16-18 м/с хүрсний улмаас гурван айлын гэр, мөн өдрийн 15.00-16.00 цагийн үед дэгдсэн хүчтэй салхины уршгаар Хангай сумын Гичгэнэ багийн Мухар гэдэг газар зусаж байсан малчин Б-гийн таван ханатай гэр нурсан аж.
Эдгээрээс өмнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлийн ам гэх газарт зусаж байсан айлын гэрийн эзэгтэй аянгад цохиулж амиа алджээ. Тэрбээр үнээгээ саахаар зэлэн дээрээ очоод байхад нь аянга буусан гэнэ. Энэ үеэр 13 тугал, хоёр үнээг нь ч бас ниргэсэн байсан гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ezen zugeeruu aimaar vum bee