СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-06

🔴LIVE: Гурван хүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн баатар цолоор

Ардын уран зохиолч Тангадын Галсан,
"Анх тамир" ХХК-ийн захирал, гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу,
Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, гавьяат холбоочин Дахын Готов нарыг шагналаа.

Ардын багш цолоор

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, төрийн шагналт, гавьяат багш, академич Дарийн Содномдорж,
УДЭТ-ын уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг нарыг шагнав.

Гавьяат жүжигчин цолоор

Уртын дуучин Чойжилын Намжил,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

"Байдраг консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирийн Шар,

Гавьяат хуульч цолоор

Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа,

Гавьяат эдийн засагч цолоор

"Үй цай" сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолооо

Нийслэлийн ерөнхий менежер асан, төр захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр,

Гавьяат барилгачин цолоор 

Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн "Бат-Өргөө" ХХК-ийн захирал Жанцангийн Батсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

Фредрих-Эвертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл,
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Хөгжмийн зохиолч Бадар-Ууганы Наранзун,
Улсын филармоны уран сайхны удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан нарыг шагнасан юм. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

Удирдлагын академийн дэд профессорСандуйжавын Энхсайхан,
Улсын филармоны морин хуур чуулгын морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,
Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа нарыг шагнав.

Алтангадас одонгоор

"Өгөөж чихэр, боов" ХХК-ийн технологийн ажилтан Тулгын Оюунчимэг,
Улсын филармоны гоцлол дуучин Намнансүрэнгийн Наранбаатар,
Монголын хүүхдийн ордны захирал Бямбабаатарын Цэнгэлмээ нарыг шагналаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар

Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Нямцэрэнгийн Мандах,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын реферэнт Буяагийн Бүжинлхамыг шагнав.
 
 
 
152Shares
 Share
 Tweet
 Share
 Share

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

одон медалийн сэтгэлгээ бүүр газар авлаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.