Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 92 албан тушаалтанд сургалт зохион байгуулжээ. Мэргэжлийн хяналт, зам засвар арчлалт, эрүүл мэнд, цагдаагийн алба зэрэг салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулсан байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагатай хамтран ажиллажээ.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох ажиллагаа явуулж, гомдол гаргагч болон холбогдох албан хаагчдаас тайлбар авах зэргээр холбогдох ажиллагаа явуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.