Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам харилцан тохиролцсоны дагуу 2022 онд Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд амрахгүй ажиллана.
Харин Монгол, ОХУ-ын хилийн боомтуудаас Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх авто замын боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрах бол Ульхан боомт долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна.
Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцавын авто болон төмөр замын боомтууд ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголчууд амарч байх үеэр юу амжуулах гээд хил хаахгүй өгаа юм бэ