Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 7-ны 9.00 цагт Хүй 7 худагт эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооноос хурдан морь бүртгүүлэх зохицуулалтын талаар доорх тайлбарыг гаргажээ.
Үүнд:
- Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт
- Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт
- Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт
- Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй
- Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй
- Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжинэ
- Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй гэжээ.
Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 7-ны 9.00 цагаас, долдугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл үргэлжилнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.