С.Эрдэнэ даргатай АН-аас өнгөрөгч амралтын өдөр 14 дүгээр их хурал хийх үеэр иргэн Д.Алтанхуяг үг хэлүүлэхгүй байна гэх шалтгаанаар С.Эрдэнийн биед халдаж, зодсон. Улмаар түүнийг 48 цаг цагдан хориод сулласан юм. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүх өнөөдөр уг саналыг хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны долдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zaaaa BOLIDOOO ERDENE BOL NASAARAA SHOROND SUUJIIH YOSTOI HUL;GAICH SHUUDEEEEE
Үхснээ хийж тэнэг юм шмг Эрдэнэ гахай хулгайчийг дагдагийн! Ингээд хая!
Эрдэнэ ичиг