СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-05

Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа.

. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулсан байна. Энэхүү өрөөг байгуулах болсон шалтгаан болон байгуулсны ач холбогдлын талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгээс тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгөх үү. Эсвэл тодорхой хороодыг тусгайлан зааж байгаа юу?

-Өрөөг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т буюу дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулсан. Аль нэг хууль, хүчний байгууллагын дэргэд биш. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн гэрч, хохирогч болсон 16-18 насны хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгч байгаа. Цаашдаа 16-аас доош насны хүүхдүүдийг тус өрөөнд мэдүүлгээ хуулийн дагуу өгдөг болгоход анхаарч ажиллаж байна. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээний гэрч, хохирогч хүүхдүүд бүгд тус өрөөнд мэдүүлэг өгдөг болно.

-Жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулчихлаа. Цаашид нийслэлийн бусад дүүрэг, цагдаа, прокурорын байгууллагын дэргэд ийм өрөө байгуулахаар төлөвлөж байгаа юу?

-Энэ өрөөг жишиг болгон байгуулсан нь цаашид бусад газарт байгуулах шаардлагатайг харуулж буй юм. Шүүх болон бусад хуулийн байгууллагын дэргэд хүүхдээс мэдүүлэг авах өрөө байдаг хэдий ч хүүхдийн байгууллагын дэргэд байгуулах нь зүйтэй юм. Бусад дүүрэг ч мөн жишээ аваад байгуулаасай. Цаашлаад аймаг, сумдад байгуулаасай. Олон улсын түвшинд ийм өрөө байгуулснаар хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөтэйг баталсан байдаг.

Нөгөөтээгүүр хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийг гэмт хэргийн хохирогч, гэрч болчихсон хойно нь бус, гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлэх цогц ажил хийх шаардлагатай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.