“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хүүхэд, залуус гээд бүх салбарын төлөөлөл оролцон ирээдүйн боловсролыг тодорхойлж, хамтдаа зөвлөлдлөө.
Энэхүү хэлэлцүүлэг нь ирэх есдүгээр сард зохион байгуулагдах НҮБ-ын чуулганы дээд хэмжээний уулзалтын өмнөтгөл болсон үндэсний зөвлөлдөх уулзалт юм.
Үндэсний хэлэлцүүлэг нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдолыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой.
Хэлэлцүүлэгт оролцогчид “Хувьсаж буй боловсрол” (Transforming Education) сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын илгээх баримт бичгийн төслийг хэлэлцэв. Тэд ирээдүйн боловсролыг тодорхойлохдоо дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Тодруулбал,
- Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт
-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль
- Амьдрал, ажил хөдөлмөр, тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд
- Багш, багшлахуй болон багшийн мэргэжил
- Боловсролын санхүүжилт
Үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн манлайлан НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын дэмжлэгтэйгээр үе шаттайгаар зохион байгуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.