СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-05

🔴LIVE: “Баянзүрх CUP” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 60 баг өрсөлдөнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн хэмжээнд 3x3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг "Дэмжье" уриан дор БаянзүрхCUP нэртэйгээр 7-р сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Баянзүрх дүүргийн 9-р хороонд Бидний гудамж төслийг хэрэгжүүлж, ахмадууд амрах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг бий болголоо. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайг ч шинээр байгуулж ашиглалтад оруулжээ.

Олон улсын стандартад нийцсэн яг ийм талбай Баянзүрх дүүргийн 24,28,34,42-р хороонд мөн байгуулагдсан байна. Талбайн нээлтийг тохиолдуулж Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд нийт 60 баг оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан оролцлоо. 

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан эрүүл мэндийг дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан БЗД-ийн бүх хороонд 3x3 сагсан бөмбөгийн талбайг бий болгох ажлыг эхлүүлсэн. Дүүргийн алслагдсан хороодоос тус ажлыг эхлүүлж байгаа бөгөөд . Тус талбайн нээлтийг тохиолдуулан

Манай улсын баг тамирчид 3x3 сагсан бөмбөгийн төрөлд Ази тивдээ нэгдүгээрт, дэлхийд эхний аравт бичигддэг. Энэ амжилтын буухайг үргэлжлүүлэх, хүүхэд залуусаа дэмжих зорилгоор Баянзүрх дүүрэг манлайлж хороо бүрт 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болжээ.

Энэ онд 15 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ. Харин 2024 он гэхэд дүүргийн бүх хороодыг олон улсын стандартад нийцсэн 3x3 сагсан бөмбөгийн талбайтай болгох зорилт тавьжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.