Энэ сарын хоёрны өдөр болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
-Нэгдүгээрт Монгол Улсын эдийн засаг хямралд орж гадаад өр 34.9 тэрбум доллар, нэг хүнд оногдох гадаад өр 10 мянган доллар давж, ДНБ буурч, шатахууны үнийн өсөлт нэмэгдэж иргэдийн амьдрал хүндэрч байх энэ үед эрх баригч хууль тогтоогч байгууллага хэт улстөржиж, намынхаа гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ыг тараах, эсвэл УИХ дарга Г.Занданшатарыг татан буулгахыг олонхоороо дэмжлээ. Мөн Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр АН дарга С.Эрдэнэ мөн болохыг 34-р тогтоолыг баталсан.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
- АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг хүргүүлж байна. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгч ямар ч хуульд хориг тавих онцгой эрхтэй. Тиймээс энэхүү онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээд хуйвалдааны аргаар баталсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих хүсэлт өгч байна. Монгол ардын нам АН-ын бүлгийн даргын асуудалд оролцох гэж хууль баталтал Д.Тогтохсүрэн даргад зориулсан хууль баталчихсан. АН-ын бүлэг анх УИХ-д сонгогдохдоо 11 гишүүнтэй байсан. Эндээс гурван гишүүн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. УИХ-ын хуйвалдааны хууль хэлэлцэгдэж эхэлснээр Н.Ганбат гишүүн намын бүлгээс гарах шийдвэр гаргаж улмаар бүлэг тарсан. УИХ-д МАН ганцаараа бүлэгтэй болсон нь энэ хууль Д.Тогтохсүрэн гишүүнд ухсан нүх болоод үлдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарт мөн албан бичиг өгч байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хахаха, даргаа өглөө гэсэн бас л зууралдах нь уу? хөгийн эр юмаа
AN_gej baihgui bizdee
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй ээ гэж. Дотроо эвтэйхэн, сандал ширээгээ булаалдалгүй шиг гэрээ эхлээд засчих аа та нөхөд. Дараа нь олон улсын хэм хэмжээ, бусад намын ёс зүй ярь
Ялтангын нам зайл
Энэ дуракуудыг тараагаад зөрчилын хуулиар шийтгэ .
Манай улсын ардчилсан намын гишүүдын 80 гаруй хувь нь Х.Баттулгаа даргаараа сонгосон байгаа.Эрдэнэ тэргүүтэй хуйвалдагчдыг цээрлүүлэх болсон биш үү.яасан их басан доромжилж ханадаггүй феодалууд вэ... Дэмий шүү
Ene neg elii balai yumnuud yu geel soliorood baigaan be AN AN l gehiin ter AN ni yag baigaamuu AN baigaa eshiig hen haana shalgaj togtoodiin ter ni togtoomoor l bna shuu erdene darga tsogtgerel tulgat suuldee battulga udahgui ANU n erunhiilugch tsagaan ordnoos medhiim shig bnadaa baihgui boltson namiin ner bariad erunhiilugch ene terruu uscheed ih hural taraah ogtsruulah ym yriad yvaa elbegdorj battulga nariin tsoorhoi oimsnoos geegdsen chuluunuudiig yah ve minii uzej baigaafaar bol AN gej baihguil yum shig sanagdaad baigaamdaa