Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.
Тодруулбал 2022 оны 07 дугаар сарын 01-ний шөнө тус төвийн ХАЯТТасгаар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн М нь санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж эндэх эрсдэл үүссэн байсныг ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТасгийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяр хүргэе. Баярлалаа ажлын амжилт хүсье