СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-05

Буйр нуурт хийлдэг завьтай алга болсон таван хүнийг хилийн ойролцоогоос эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Буйр нуурт хийлдэг завьтай алга болсон таван иргэнийг 10 цагийн дараа эсэн мэнд олжээ.

Цагдаагийн байгууллагад буюу долдугаар сарын 4-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нуурт хийлдэг завьтай хоёр том хүн, гурван хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй, 22 настай, эмэгтэй, 2  болон 4 настай эрэгтэй, 3 настай, эмэгтэй нарын таван хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн .... дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж 

Иймд иргэд гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
66.181.160.5

Heterhii heneggui yumaa. Buh zardlig ni garguulah ni zuvduu Ur huuhdee boddoggui yum uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.