СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдаж, 4-9 насны гурван хүүхэд гэмтжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт өчигдөр Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдаж, 4-9 насны гурван хүүхэд гэмтсэн зам тээврийн осол гарчээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бэлчрийн энгэр гэх газарт 07-р сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Г /34 настай, эмэгтэй/ жолоочтой Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож зорчигч Ч /59 настай, эмэгтэй/ нас барж, Ч /9 настай, эрэгтэй/, Ц /7 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг замын нөхцөлд тохируулж хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
192.82.87.43

Hurdaa has 80km tsagaas ilvv bolohgvi yalanguya mongoliin zam evdrel ihtei uchiraas, terhen zuuriin hungun hoirgo bodloosoo bolj busdiin ami nas ervvl mended shuud haldaj bn bolohgvi guij baina zuulun yavtsgaa hvreh gazartaa ervvl saruul esen mend hvrch baival ax jargal amidrah huvi chin shvvdee uurtuu ch hvnd ch gai bolj bolohgvi bolohgvi bolohgvi tumur dotor hvnii ami huurhun balchir hvvhdvvd baigaa bitgii urald bitgii shah neg negendee hvleetstei hand

Иргэн
1 жилийн өмнө
202.126.89.229

2 жилийн өмнө Цэнхэрмандалд дугуйгаа солиулахдаа дэлгүүр явж ирээд, хот руу хөдөлсөн. Замд дугуй эвгүй оргиод , буугаад хартал, арын 1 дугуйны 3 боолт тасарч, 2 нь санжигнаж байв. Байнга дугуйгаа шалгаж явахгүй бол хорлогдож мэдэх юм байна лээ шүү!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.