ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын манай улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.
Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.
Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tatid bolon ger buld n eruul enh amar amgalan husiiii. Ajild n saruul saihan, amjilt husie
Яг энэ үед ирдэг нь маш зөв
Жийнсээ өмсөхгүй дээ
Баяр хүргэе Орос ах нар минь тавтай морил
Bayar khurgie. Ajild ni amjilt khusie
Манай хөрш, дэлхийн том улс төрч хүнийг Батцэцэг сайд өөрөө нисэх дээр угтаж авч болно шүү дээ. Битгий худлаа томрох гээд бай. Маш зөв, цаг үеэ олсон айлчлал болж байна.
Жинсэн өмсөөд Батүүл.Элбэг.Барамын толгой дээр нэг баачихаад явахгүй дээ
Бензин шатахууны үнийг чухалчилж үзээсэй.Энэ үнээс болж монгол улс модоо барилаа шүү
Цаг үеэ олсон онцгой ач холбогдол бүхий айлчлал. Хоёр талын ард түмэнд томоохон хэмжээний хүлээлт бий. Хамгийн гол нефть бүтээгдэхүүний нийлүүдэлт, хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт гээд тулгамдсан олон асуудал байгаа гэж бодож байна. Амжилт хүсье!
Amjilt huse.
Алиа алдсан алиа салбадай Үүл, Элбэг, Барам мэтийн хөгийн юмнууд бүү үймүүлээсэй дээ
Орос, Хятад хоёргүйгээр мань мэт нь хаа холдох билээ. Тийм учраас хоёр том хөршийнхөө ая эв, жин банг тааруулж л явах учиртай.
Зөв дөө. Сайхан угтаад их хөршийнхөө сэтгэлийг нь татаад Одоо л од шүүрдэг цаг шүү.
Баяр хүргье ажилд нь амжилт хүсье.Сэтгэлд ойр дулаахан шүү.оросын ард түмэн.
амжилт эрүүл энхийг хүсье монгол оронд тавтай морил
Орос ах нар нүнжигтэй улс шүү О