СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЗБДС-гийн захирал асан Ш.Алтанчимэгт холбогдох албан тушаалын хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

АТГ-аас өнгөрсөн оны есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг шалгаж, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, шалгаж эхэлсэн байдаг.Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан юм. Тэгвэл АТГ-аас тус хэргийг прокурорт шилжүүлжээ.

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгосон байна. Энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан гэж АТГ-аас үзжээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байна.

Түүнчлэн

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.