Шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос тодруулж байна.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
Шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байгаа ч наадмаас өмнө нэмэгдэхгүй. Цаашид шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ учир нь Монгол улс ОХУ-аас 500 төгрөгөөр хямд түлш хэрэглэж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сайд УУХҮЯ, Роснефть компанитай хэлцэл хийж үнийг 25 хувиар бууруулж, тухайн үед 1 тонн 1110 ам.доллар байсан шатахууныг 840 ам.доллар болгосон нь тус улсаас ч хямд бензин хэрэглэх боломжийг олгосон.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д 1 литр АИ92 шатахуун 2800 төгрөг байгаа бол Монгол улсад 2300 төгрөг байна. ОХУ-д өмнө хийсэн хэлцлийг үргэлжлүүлье гэх саналыг тавдугаар сараас хойш хоёр удаа тавьсан байгаа. Гэсэн хэдий ч ОХУ саналаа эцсийн байдлаар ирүүлээгүй байна. ОХУ-аас ирэх саналыг бид хүлээж байна. ОХУ манай улсад үзүүлсэн 25 хувийн хямдралыг үргэлжлүүлэн олгоход зах зээлийн үнэ өнгөрсөн гурван сарын хугацаанд өссөн учир шатахууны үнэ өсөх нь тодорхой юм гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Za ene ylc ingeed yudyyrlin deed tsegtei hurlee buh aj ahui negj orlogo baihgui tsalingaa tavij diilehgui dampuurh zamruu n yubuulj exellee