МАН бүлэг дөрвөн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН өнөөдрийн бүлгийн хуралдаанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон шатахууны үнийн өсөлтийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонссон. Түүний дараа намын бүлгээс дөрвөн чиглэл өглөө. Тэр дундаа хангамжийг тогтвортой байлгах тал дээр онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзсэн. АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна. Дэлхийн зах зээл дээр маш өндөр үнээр өсчихөөд байна. Иймд энэ асуудал дээр онцгойлон анхаарах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа.
УИХ-ын хаврын чуулганыг энэ лхагва гарагт завсарлуулахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална гэж бодож байна. Эрүүгийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар бүлэг тодорхой хүрээнд ярих яригаа үргэлжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Хөдөө ажилласан дүнг нэгтгэх, дараагийн процессийн санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. Цаг үеийн асуудлаа харж байгаад ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхой болох байх гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зах зээл үнийг тогтооно. Аль нам мөн түүний гишүүд тогтохгүй. Та, ард түмнийг хуурах гэж байна Тогтохсүрэн гуай
Тэнэг ацнуудаа та нар хэзээ монголчуудыг золигт гаргахаа зосоох юм бэ? 70% чинь 92 хэргэлдэг бол хоол хүнс түүхий эд бүх юм чинь дизeль буюу салярка хэргэлдэг машин, галт тэргээр тээвэрлэгддэг юм малнуудаа